Европ дахь Монголчууд анх удаа волейболын аваргаа шалгаруулжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 03-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Европт суралцаж, амьдарч буй монголчуудын волейболын аварга шалгаруулах анхны тэмцээн арваннэгдүгээр дүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын сарын 1-ний өдрүүдэд Бельгийн Херентал хотод зохиогдож өндөрлөжээ. Бельги дэх монголчуудын холбооноос санаачлан, Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ-наас дэмжин зохион байгуулсан энэ тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Нидерланд, Чех, Франц, Швед улсад амьдарч буй монголчуудын эрэгтэй, эмэгтэй нийт 18 багийн 160 гаруй тамирчин, хэдэн арван хөгжөөн дэмжигч оролцжээ.

Тэмцээний тэргүүн байрыг Бельгийн эрэгтэй, Шведийн эмэгтэй, 2 дугаар байрыг Чехийн эрэгтэй, Бельгийн эмэгтэй, 3 дугаар байрыг Шведийн эрэгтэй, Нидерландын эмэгтэй баг тус тус эзэлсэн байна. Цаашид уламжлал болон зохиогдох энэ тэмцээнийг 2014 онд Австри улсад зохион байгуулахаар тогтжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.