МУГТ Э.Сумъяа Грекийн бөх Мария Преволаракид 5:2 харьцаагаар ялагдлаа

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарах юм. 

Тэгвэл манай тамирчдаас МУГТ Э.Сумъяа хамгийн түрүүнд дэвжээнд гарч Камеруны бөх Жосеф Эммелин Эссомбе Тиаког 14:2 оноогоор цэвэр ялсан. Гэвч, дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл, Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Грекийн бөх Мария Преволаракид 5:2-оор дийлдлээ. Медаль хүртэх боломж түүнд байгаа ч, бүх зүйл өрсөлдөгчөөс нь шалгаалах юм. 

Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, Б.Оюунсүрэн Тэгшитгэлд БНХАУ-ын бөх Палиха Палихатай тус, тус барилдана.    

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.