Нийтийн автобусны жолооч нар уран жолоодлогоороо өрсөлджээ

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн  автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явуулжээ. 

Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагууд хамтран шүүж дүгнэсэн бөгөөд 9 баг, тамирчид оролцсоноос 1-р байрт Эрдэм транс ХХК-ийн 2-р баг, 2-р байрт Эрдэм транс ХХК-ийн 1-р баг, 3-р байрт ДЮЦ ХХК шалгарсан байна. 

Мөн тус тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр нэг,  “Хүндэт жуух бичиг”-ээр гурван жолоочийг тус тус шагнажээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.