"Байгаль орчны шилдэг булан" аяны шилдгийг 500 мянгаас хоёр сая төгрөгөөр урамшуулна

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгаль орчны шилдэг булан” байгуулах аянг ЕБС-иудын дунд зарлаад байна.

“Цэвэр агаар Цээж дүүрэн амьсгал” уриатай уг аянг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах сургуулиудын дунд есдүгээр сарын 1-нээс 12-р сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгон зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, сургуульд байгалийн орчинг бүрдүүлэх, эцэг эх, сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой  уг аяны  шилдэг булан байгуулсан сургуулиудыг 500 мянгаас 2 сая төгрөгөөр урамшуулах юм байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ЕБС-иудын ажилтнууд, сурагчид, сургуулиудын эко клубийн гишүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.