
Сэтгэл хөдлөлийн олон хэлбэр, айдас, түгшүүр, зовнил, уур, гуниг гэх мэт нь бидний нарийн бие буюу энергийн түвшинд зангираа, зогсонгишрол зэргийг үүсгэснээр бие махбод маань өвчилдөг гэдгийг олон хүн мэддэг. Тэгэхээр тэр сармагчин мэт сониуч сэтгэлийг яаж хянах тухай асуудал үүснэ. Мэдээж энэ нь амаргүй.
Хамгийн энгийн арга нь анхаарлаа ямар нэг зүйлд зуун хувь төвлөрүүлж сурах явдал юм. Энэ нь тэдгээр сэтгэл хөдлөл болон элдэв хэрэггүй бодолд сатаарахаас хамгаалж чаддаг. Өөрөөр хэлбэл өөртөө хийх дуртай ажил олох. Тэр ажил нь бас ашиг өгдөг байвал бүр зүгээр.
Ашиг өгөхгүй ч эрүүл байхад тань тус болно гэдэг л хамгийн том тус нь тэр л дээ.
Тэгэхээр өөрийгөө олох, өөрөөрөө байх зэрэг нь өөрийн чинь сэтгэл зүрхийг булааж, орчлон дээр тэр зүйл чинь бас та хоёр л орших мэт байлгаж чадах тийм л ажил, хийх дуртай зүйлээ олохыг хэлнэ гэвэл нэг их буруудахгүй байх.
Магадгүй зарим хүмүүс түүнийгээ эрж хайсаар олж чадалгүй насыг бардаг.
Хүнд өвчин туссан ч түүнээ умартаж, аялалд гарснаар өвчнийхөө тухай бодож шаналахаа больж, сүүлдээ эрүүл саруул болсон жишээг та бүхэн сонсож л байсан байх.
Тэгэхээр бидэнд тийм л хүчирхэг оюун ухаан, эрч хүчний эх булаг бий юм…
Намхайдоржийн Цогмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.