Коронавирусын халдварын шинэ тохиолдол Хятадад 98, Иранд 1234 бүртгэгджээ

Twitter Print
2020 оны 03-р сар 07-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Баасан гарагт шинээр бүртгэгдсэн халдвар буюу өнөө өглөөний мэдээллээр халдварын тархалт дэлхийн 96 улсад тархаж нийт 102,040 хүн халдварт өртөөд байна. 

Үүнээс 80,6 мянга нь Хятад улсад, 21,3 мянга нь бусад улсад байна. Өчигдөр шинээр халдвар авсан хүний тоо нэг хоногт 3,620-иор огцом нэмэгдлээ.  Үүнд Иран улсад бүртгэгдсэн халдвар нөлөөлсөн боловч мөн Европын олон оронд халдварын тохиолдол хурдан нэмэг-дэж байна. Шинээр хамгийн их халдвар бүртгэгдсэн улс орнууд:

1. Иранд +1,234; 

2. Италид +778;

3. Ө.Солонгост +309;

4. Францад + 230;

5. Германд + 125;

6. Испанид +119;

7. Хятадад + 98;

8. АНУ-д +98;

9. Щвейцарит +94;

10. Бельгид +59;

11. Японд +56;

12. Их Британид +48 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ. Нийт шинээр бүртгэгдсэн тохиолдлын 34 хувь нь Иранд, 40 хувь нь Европын орнуу-дад, 17 орчим хувь нь Азийн орнуудад бүртгэгджээ. 

Үүнээс үзвэл энэ вирусыг тодорхой улс орны эсрэг зориулж бүтээсэн биологийн зэвсэг гэж ойлгож ирсэн хүмүүс эндүүрлээ засах хэрэгтэй байх. Зөвхөн бага орлоготой, хөгжиж буй орнууд ч бус өндөр хөгжилтэй орнууд бүгд халдварын тархалтад өртөж байна. 

Н.Энхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.