Гоц халдварт өвчнүүдийн вирусыг хадгалдаг лабораторид гал гарчээ

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Цагаан бурхан, Эбола, SARS зэрэг гоц халдварт өвчнүүдийн вирусыг хадгалдаг ОХУ-ын Вирус судлал, биотехнологийн "Вектор" төвд хий дэлбэрч, гал гарчээ. Новосибирск мужийн Кольцово хотхонд байрлах "Вектор" төвийн 5-р давхрын эрүүл ахуйн хяналтын өрөөнд засвар хийж байх үеэр хийн баллон дэлбэрч гал гарсаны улмаас лабораторийн цонхнууд хагарч, нэг ажилтан гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал унтраах анги 30 м2 талбайг хамарсан галыг бүрэн унтрааж чадсан талаар эрх баригчид мэдээлжээ. ЗХУ-ын үед тус лабораторид биологийн зэвсгийн судалгаа шинжилгээ явуулдаг байсан ба өнөөдөр тус лаборатори ОХУ-ын Эмгэг судлалын гол төвүүдийн нэг болжээ.

Image result for Blast sparks fire at Russian laboratory housing smallpox virus

Оросын эрх баригчдын мэдээлсэнээр дэлбэрэлт болж, гал гарсан өрөөнд ямар нэг биологийн аюултай бодис байгаагүй ба дэлбэрэлт тус төвийн барилга байгууламжид ноцтой хохирол үзүүлээгүй гэнэ. Олон сая хүний аминд хүрсэн Цагаан бурхан гоц халдвартай өвчнийг хүн төрөлхтөн дархлаажуулалтын ачаар ялан дийлж чадсан юм.

Image result for fire at Russian laboratory housing smallpox virus

Одоогийн байдлаар Цагаан бурхан өвчний вирус байгальд байхгүй ч тус өвчний вирусын өсгөвөр Атланта хотод байрлах АНУ-ын Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх, Хянах төв, ОХУ-ын Вирус судлал, биотехнологийн "Вектор" төв гэсэн хоёр газар хадгалагдаж байгаа билээ.

Эх сурвалж: The Guardians

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.