Хүн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн жам ёсыг ухаарч, өтлөх үйл явцыг сэтгэлийн зовлонгүйгээр эдлэх боломжтой

Twitter Print
2022 оны 05-р сар 04-нд 07:48 цагт
Мэдээний зураг,

Сэтгэлийн байдал их олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгвэл насжилт сэтгэлд хэрхэн нөлөөлдөг юм бол?

Насжилт гэдэг өтлөх, хөгшрөх гэсэн үг. Хүний төрлийн нийтлэг эдэлдэг дөрвөн төрлийн зовлон байдаг. Үүнийг “Зовлонгийн дөрвөн далай” гэж нэрийддэг. Тэр нь төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэсэн зовлон. Эдгээр нь бүгд их хэцүү зовлон боловч хүнийг хамгийн илүүтэй зовоодог нь өтлөхийн зовлон юм.

Яагаад гэхээр хөгшрөлт гэдэг нь хүний биеийн элэгдэл доройтол бөгөөд энэ үйл явц нь бие махбодод олон жилийн туршид тасралтгүй үргэлжилдэг учир энэ зовлонт байдал нь хүний сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр байнга нөлөөллөө үзүүлдэг.

Насжилтийн улмаас бодисын солилцооны эрч хүчний доройтол болж үс цайх, арьс суларч үрчийх, яс, мах булчингийн хүч чадал буурах, харах, сонсох зэрэг мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааны доройтол агшин агшнаар зогсолтгүй явсаар байх нь жам ёс юм.

Хүн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн жам ёсыг сайтар мэдэж, түүнийг хүлээн зөвшөөрсөн бол өтлөх үйл явцыг сэтгэлийн зовлонгүйгээр эдлэх боломжтой.

Энэхүү жам ёсны өөрчлөлт болж буй нас насандаа тохируулан өөрийн ажил, амьдралаа төлөвлөж, тооцоолж энэ биеийг эдлэх хэрэгтэй.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.