Дотуур хувцсандаа алтан гулдмай нууж, хил нэвтрэхийг завджээ

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 14-ний өдрийн өглөөний 12.00 цагийн үед иргэн “О”, “М” нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэхийг завджээ. 

Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уг зөрчлийг илрүүлэн, алтыг нь хураан авч, шалгалт хийж байна. 

Монголбанкны 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрийн  ханшаар 1 кг алт нь 129.928.000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775.000.000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.