Муухай бие гэж байдаггүй

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Би массажчинаар олон жил ажиллаж байна. Хүмүүс ямар харагддагийг би хэнээс чи илүү мэднэ. Хүмүүс миний өмнө хамаг хувцасаа тайлдаг болоод удаж байна. Би гудамжаар яваа хүмүүсийг хараад л массажны ширээн дээр ямар харагдахыг нь шууд хэлж чадна.

Нэг зүйлийг эхлээд хэлэх нь зүйтэй байх. Юу вэ гэхээр хэн ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг харагддаггүй. Моделиуд өөрсдөө ч сэтгүүлд гардаг шигээ харагддаггүй юм... нээрээ шүү. Туранхай хүмүүс ясархуу... нэг л юм дутаад байгаа мэт харагддаг... гэхдээ тэр байдал нь үнэхээр дур булаам. Тэдэнд сэргэр хөх, тонтгор өгзөг гэх юм байхгүй. Махлаг хүмүүс бол өөр хэрэг.... тэд заавал гэдэс харвин, өргөн таазтай байдаг (өөрөөр ч байх аргагүй) нь бас л дур булаам.

Image result for plus size model

Эмэгтэйчүүд бүгд целлюлиттэй. Бүгд. Тэр олон жижиг хонхорхойнууд нь хөөрхөн гэж. Целлюлит бол биеийн гажиг эсвэл тухайн хүн эрүүл мэндийн хувьд асуудалтай болсны шинж огт биш.

Эрэгтэйчүүдийн өгзөг их инээдтэй. Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь хүүхнүүд л дээ. Тиймээс хаая нэг эр хүний өгзөг харахаар өөрийн эрхгүй “Юу вэ ээ... ердөө л энэ үү?” гэж бодогддог. Эрчүүдтэй зөөлөн байхгүй бол болохгүй. Нимгэн арьстай байдаг болоод ч тэр юм уу... ширүүхэн барингуут орь дуу тавиад сүйд болдог юм.

Ахимаг насны хүмүүсийн арьс нь сулраад эхэлчихсэн байдаг... биеийн байдал нь ямар байхаас үл хамааран. Хүний бие арав арван жилээр жижгэрч, хамаг арьс нь сулран унжаад ирдэг. Үрчлээс хөгшин хүмүүс л байдаг гэдэг бол цуу яриа. Хүний арьс жил өнгөрөх тусам үрчлээтэж эхэлдэг нь хэвийн үзэгдэл.

Массажын ширээн дээр бүх хүн сайхан харагддаг. Энэ дүрэмд захирагддаггүй хүн гэж үгүй. Ер нь муухай бие гэж байдаггүй юм шүү дээ. Хайрлагдаагүй, мартагдсан бие бол байна аа байна... муухай бие бол байхгүй.

Image result for massage

Массажанд ирсэн хүмүүс хэсэг биеэ барьж байснаа хүндээр санаа алдаад хамаг биеэ сул тавьж, олны дунд байнга зүүж явдаг маскаа хуулж хувцастайгаа хамт тайлж хаяад, яг өөрөөрөө байж эхэлдэг. Массаж хийж эхлэнгүүт тэд дотроосоо гэрэлтэж эхэлдэг. Тэгээд тэр зөөлөн гэрэл нь намайг нөмрөөд авах шиг болдог. Массаж хийдэг хүмүүсийг халамжтай гэлцдэг нь үнэний хувьтай. Бид чинь бусдыг халамжлах дуртай, дээр нь их мэдрэмжтэй.

Би нууцаа дэлгэчих үү? Би хүмүүсийн тэр зөөлөн гэрлийг мэдрэх гэж л энэ мэргэжлийг сонгосон юм шүү дээ. Эцэст нь хэлэхэд... хүмүүс ямар харагддаг гээч? Тэд яг л цэлмэг тэнгэрт гялалзах одод шиг харагддаг юм..

Эх сурвалж: F4B

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.