Цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгаар өвчилж, зургаа нь ХӨСҮТ-д хэвтжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхний хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар НМХГ болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн байгаа бөгөөд хариу нь хараахан гараагүй байна. Мөн эцэг эхчүүд хотын удирдлагуудад хандсан байгаа ажээ. Тус цэцэрлэг есдүгээр сарын 01-нээс хойш халуун усгүй байгаа.

Халуун усгүй учраас хүүхдүүд гараа угааж чадахгүй бохироор дамжин уг халдвар халдварлаж өвчин авсан байх гэж эцэг эхчүүд хэлж байна. Дээрх зургаан хүүхдээс гадна гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.