“Харанга” хамтлаг пянз гаргана

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Монголын рок попын домог болсон "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл “Харанга”-ынхан ойн баяртаа зориулан цоо шинэ пянз гаргах гэж байгаа аж. Мөн фенүүддээ олон сюрприз бэлдсэн гэнэ.

Тэд "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэхээр болсон байна. Сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичсэн “Шүлэгч” шүлгэнд “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу хийж, дуу бүтээжээ.

70871709_2567903433252771_1880849733212176384_o

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.