“Хийморь” УСК Германы кино наадмаас шагнал хүртлээ

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл "Хийморь" уран сайхны кино Герман улсын Олденбургийн кино наадмаас "Кино урлагийн амин сүнс" шагнал хүртжээ. 

2016 оноос хойш хоёр зуны турш дамнан зураг авалтаа хийсэн тус кино 2019 оны нэгдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулж, өндөр үнэлгээ авч байсан. "Хийморь" бүтээлд монгол уран бүтээлчдээс гадна ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран ажилласан юм.  

"Хийморь" уран сайхны киноны уран бүтээлчид, хамт олонд халуун баяр хүргэе. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.