2013 оны 12-р сар 03-нд 15:18 цагт

Монгол бөхийн барилдаан- сүүлчийн босоо бөх

Монгол бөхийн барилдаан буюу сүүлчийн босоо бөх гэж нэр өгсөн бичлэг you tube цахим хуудсанд тавигджээ. АНУ болон Их Британи улсуудын бяр чадалтай зургаан залуусыг дэлхийн өнцөг булан бүрт аваачиж бөхийн барилдаанаар эр хүний чадал тэнхээ, авхаалж самбааг сорих шалгаруулалт явуулсан байна.  

Улс үндэстэн бүхний онцгой барилдаанаар өрсөлдсөн эдгээр эрчүүдээс хамгийн сүүлд нэг нь үлдэж алдарын титмийг гардах ёстой. Энэ аялал тэмцээний хүрээнд Монгол улсад тэд айлчилсан бөгөөд монгол бөхийн урлагийн ид хавыг гайхан бишрэхийн зэрэгцээ монгол зан заншил, соёл уламжлалын ялгааг мэдэрч, зарим үед дургүйцэн жийрхэж байсан бүх үйл явдлыг багтаасан таван хэсэг бичлэг байна. Элэгсэг гүндүүгүй монголчууд тэдэнд хонь хэрхэн муулахаас авахуулаад монгол зан үйлийн онцлог бүхнийг сэтгэл харамгүй танилцуулсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.