Шүүмжлэл дагуулсан гүүрэн гарцны баталгаат хугацаа 100 жил гэв

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.  2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч үндсэн гүүрийг урьдчилан нээж байгаа нь энэ юм.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар. Гэвч, сүүлийн үед гүүрэн гарц муруй байна гэх шүүмжлэл цахим орчинд гарч байсан юм. Тэгвэл гүйцэтгэгчийн зүгээс чанартай гэдгийг батлан 100 жилийн баталгаа өгсөн байна. 

Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гүүрийн бүтээн байгуулалт хийгдсэнээр галт тэрэг автомашинтай мөргөлддөг осол гарахгүй болж байгаа. Гүүрийг нээсний дараа Нарны замд буцаж эргэх үйлдлүүдийг нэмнэ.

Image result for Замын цагдаагийн гүүрэн гарц нээлт

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” зөвхөн дотооддоо төдийгүй хөгжилтэй орнуудад ч далай дээгүүр болон доогуур авто зам хийж байсан туршлагатай компани. Бидний хувьд материал, ажлын гүйцэтгэл, чанарт итгэлтэй байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс 100 жилийн баталгаа өгч баталгаат хугацаанд ямар нэгэн асуудал гарвал засварлахад шаардлагатай барьцаа хөрөнгийг үлдээж байгаа” гэлээ.

Шинэ гүүрний талаар товчхон:

1. Энэ гүүрний зарим хэсгүүд зургийн дагуу бүрэн баригдаж дуусаагүй учир хөдөлгөөн төлөвлөсөн хэмжээнд эхний байдлаар явагдахгүй, гэхдээ нийслэлийн босоо тэнхлэгийн замд нэг том суваг нээгдэж байгаа нь өөрөө эхний удаад хөдөлгөөний эрчимд зохих хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ.

2. Гүүрний хойд, урд хэсгүүдийн хөдөлгөөн зохион байгуулалт чиглэлээр бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэн явагдах учир одоогоор гүүрэн дээр ачаалал үүснэ. Энэ нь "түгжрэхгүй гэсэн яалаа" гэсэн шуугианы хариулт ба бид гүүрийг бүрэн дууссаны дараа хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдөхийг харах юм.

3. Энэ гүүр нь явганы хөдөлгөөнийг зөвхөн төмөр зам дээгүүр гаргах 30м явганы замтай ба үргэлжлээд гүүрний доогуур үргэлжлэх зураглалтай, харин унадаг дугуйн зам тусдаа төлөвлөгдөөгүй юм байна. Харин гүүрэн дээр явган хүний зам хийвэл хажуугаас орж гарч байгаа замуудад \рамп\ саад болж осол гарах боломж ихсэх юм.

4. Хамгийн гол нь бид аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох асуудал л чухал.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.