У.Хүрэлсүх: Ирэх онд цалин, тэтгэврийг нэмнэ

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ "Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг үе шаттайгаар нэмэх шийдвэр гаргасны үр дүнд багш, эмч нарын цалин өнгөрсөн онд 30 орчим хувиар нэмэгдсэн. Бусад албан хаагчдын цалин ч 10 хувиар нэмэгдсэн. Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ. Инфляцийнхаа түвшинтэй уялдуулж.

Ийм боломж, бололцоо улсад маань гарч байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, ард түмэндээ цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн бодлого барьж ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Монгол хүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2016-2018 онд 44 сургууль, 72 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн. Энэ онд 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамралт 88.1 хувьд хүрнэ" гэлээ. Өдөрлөг үргэлжилж байна.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.