Амьтны дэлгүүрт зарагдаж буй үхэр зусагнуудыг устгалд оруулж эхэлжээ

Twitter Print
2022 оны 01-р сар 22-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хонгконгт коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор амьтны дэлгүүрүүдэд зарагдаж буй үхэр зусагнуудыг устгалд оруулж эхэлжээ.

Өнгөрсөн 12-р сарын 22-ноос хойш Хонгконгийн Little Boss амьтны дэлгүүрээс үхэр зусаг худалдан авсан иргэд үхэр зусагнуудаа устгалд өгөхийг Хонгконгийн эрх баригчид шаардаж байна.

Амьтны дэлгүүрээс коронавирусын халдвар тархсан явдалтай холбоотойгоор Хонгконг даяар 2000 орчим тооны үхэр зусаг, дэлгүүрт зарагдаж байсан зарим нэг хөхтөн амьтдыг устгалд оруулахаар болжээ.

Хонгконг хотын удирдлагуудыг үхэр зусагнуудыг устгалд оруулахаа зогсоохыг шаардсан гомдолд 14 мянга гаруй хүн гарын үсгээ зуржээ.

Амьтны дэлгүүрийн ажилтнааё коронавирусын дельта хувилбарын халдвар илэрсний дараагаар эрх баригчид дэлгүүрт байсан хэдэн зуун амьтанд шинжилгээ хийснээс 11 үхэр зусагнаас коронавирусын халдвар илэрчээ. Хонгконгийн удирдлагууд энэ нь коронавирус амьтнаас хүнд халдсан тохиолдол байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Зөвхөн Little Boss дэлгүүрт байсан үхэр зусагнуудаас коронавирус илэрсэн ч Хонгконгийн эрх баригчид урьдчилан сэргийлэх үүднээс өөр бусад дэлгүүрүүдэд зарагдаж буй үхэр зусагнуудыг ч устгалд оруулахаар шийджээ.

Түүнээс гадна үхэр зусагнууд болон өөр бусад жижиг хөхтөн амьтдыг импортлох, худалдах явдалд хориг тавихаар төлөвлөжээ.

КОВИД-19 өвчнийг үүсгэгч Sars-Cov-2 вирусын халдварыг нохой, муур, өмхий хүрэн, мэрэгч амьтад авч болох ч вирус амьтнаас хүнд амархан халддаг гэсэн баримт нотолгоо одоогоор байхгүй билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.