Хүний их эмч М.Цэвэлмаа “Дэлхийн мисс”-т Монголоо төлөөлнө

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2019” наадам Их Британийн Лондон хотноо арванхоёрдугаар сарын 14-нд зохион байгуулагдах билээ. Тэгвэл 69 дэх удаагийн тус тэмцээнд хүний их эмч М.Цэвэлмаа Монгол улсаа төлөөлөн оролцохоор болсон байна.

Тэмцээнд оролцох Үндэсний ялагч миссийн титмийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Холидэй Инн зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд тэргүүн титмийг “Miss world 2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулжээ.

М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний их эмчээр өнгөрөгч хавар төгсчээ. Өмнө нь “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байсан аж.

70907881_2369701739950230_1954350032534634496_n

Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдөж, цорын ганц ялагч эх орноо төлөөлөн “Miss World-2019” тэмцээнд оролцон, дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхтэй боллоо.

69813313_2372081646400195_5659800232133656576_n

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.