
Оюун ухааны академийг үүсгэн байгуулж, олон мянган шавьтай болсон Х.Хатанбаатарын бага охин Х.Ивээл энэ жил дөрвөн настай. Х.Ивээл хоёр жилийн өмнө 90 гаруй улсын далбааг огт түгдрэлгүй зөв тааж олныг гайхшруулж байсан бөгөөд өнгөрөгч зун ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхамшигт хүмүүс”(“Amazing People”) шоу нэвтрүүлэгт уригдаж байсан юм.
Тэгвэл Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл нарын оролцсон шоу нэвтрүүлэг өчигдөр “Россия 1” телевизээр цацагдаж, үзэгчид шүүгчдийг гайхшруулжээ.
Өмнө нь тус нэвтрүүлэгт ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар 2018 онд оролцож, ой тогтоолтын гайхамшгийг харуулж байсан билээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.