
БНСУ-ын Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс БНСУ руу виз мэдүүлэх гэж байгаа бол дараах зүйлд анхаарал хандуулаарай.
БАЙНГЫН ЗОРЧДОГ ИРГЭДЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОНО
Визгүй зорчих нөхцөлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)
Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн сүүлийн жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
-
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
-
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага
Визний төрөл: Богино хугацааны энгийн виз (С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй
Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд
-
Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу
-
Өмнө нь байсан“Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.
ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.
ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ:
Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
- Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.
Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах (Е-9), далайн хөлөг дээр ажиллах (Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.
ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛНЭ
Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.
Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
Улсын тоог нэмнэ: Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.
Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн
-
Уг Европын 30 улс нь: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар
-
Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд)зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.
Виз олгох нөхцөл:
-
Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн
-
30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн
-
Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн
-
Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал (В-2), 30 хоног
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(211.36.147.18) 2020-01-27 10:31Dagaldan viz medvvlj blno bzde
Хариулах
Зочин
(122.201.31.140) 2020-01-23 20:47Yun deer ueiin medeelel ve???
Хариулах
Zochin
(202.126.89.22) 2020-01-22 20:443-dagch uls ruu yavj baigaa bolon ireh zamdaa solongosoor dairan unguruhduu tus ulsad hed honog bh bolomjtoi vee
Хариулах
It's me
(64.119.25.135) 2020-01-22 22:273дагч орноос буцах замдаа Солонгос улсад 1сарын виз олгодог
Хариулах
Зочин
(218.101.195.29) 2020-01-22 19:30Mulit wiztei hvn yah we?
Хариулах
Батболд
(66.181.185.26) 2020-01-22 12:17БНСУ-Д хэлхэд танайх 2 орны итгэлцэлийн төлөө гэж зурагтаар цацдаг мөртөлөө яс юман дээрэ олон хүний визийг татхалзуулж тэднийг олон сараар визэнд орох эрхийг нь хаагад зогсохгүй олон залуусын хүсэл мөрөөдлийг мохоож үгүй хийсэн учираас монгол залуучууд харлаж хууль бусаар амьдрах нь элбэг болсон гэж бодож байна ХБИ болон ахмад настай хүмүүс олон байдаг иймэрхүү хүмүүсийх нь визийг ядаж асуудалгүй гаргаж өгч байвал ХБИ АХМАД НАСТАНГУУД БНСУ руу аялаад газар үзчээд ирэхэд яхав дээ
Хариулах
Иргэн
(43.242.243.189) 2020-01-22 11:222 жилийн өмнөх мэдээлэл шүү энэ
Хариулах
Зочин
(223.39.189.180) 2020-01-23 12:202020 оны 1 сарын 21 нд нийтлэгдсэн нийтлэл байна даа. Юун 2 жилийн өмнөх вэ
Хариулах
Зочин
(66.181.161.56) 2020-01-22 09:19Tegeed 90 honog yawahaa baigaad 30 honog baidag bolj baigaa yum uu
Хариулах
d
(180.149.112.27) 2020-01-22 08:38тэгээд 90 хоног явахаа байгаад 30 хоног байдаг болж байгаа юм уу
Хариулах
Зочин
(202.179.24.128) 2019-09-22 00:55Ger bvliin hvmvvs ymar bichig barimt hotsoldhvv zowolgoo awii
Хариулах
Зочин
(66.181.161.78) 2019-09-20 20:26Tetgevert bgaa humuus ysh estoi ve.
Хариулах
Зочин
(103.26.194.188) 2019-09-20 20:02тэтгэвэрийн хүн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ хариу өгөөч
Хариулах
Зочин
(202.9.47.0) 2020-01-22 21:25tetgeweriin hvn hvvhdvvdee baradad gazar vzej koreid 70 yumuu 10 honog yway gewel yaaj wiza awahiimbol
Хариулах
Зочин
(202.126.88.163) 2019-09-17 23:07Malchin hvn ymar ymar bichig barimt bvrdvvleh ve. Todorhoi hariu avmaar bn
Хариулах