Алматы хотын захиргааны байр луу жагсагчид дайран орсны дараа тус байранд гал гарчээ

Twitter Print
2022 оны 01-р сар 05-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

Хийн түлшний үнийг буулгахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан Казахстаны хот тосгодод үргэлжилсээр байна. Жагсагчид хотуудын засаг захиргааны байр луу дайрч орох оролдлогууд хийж байна.

Алматы хотын захиргааны байр луу жагсагчид дайран орсны дараа захиргааны байранд гал гарчээ.

Алматы хотын захиргааны байрны 2 давхрын цонхноос гал маналзаж, өтгөн хар утаа гарч байна хэмээн газар дээрээс нь сурвалжлага явуулж буй Интерфакс-Казахстан агентлагаас мэдээлж байна.

Алматы хотын захиргааны байр луу жагсагчид дайран орсны дараа захиргааны байрнаас автомат буугаар буудах чимээ тасрахгүй байгаа аж.

Жагсагчид зам дээр явж буй автомашинуудыг зогсоож, дотор нь байгаа хүмүүсийг хүчээр буулгаж байгаа тохиолдлууд ч гарч байна гэжээ.

Захиргааны байрны гадаа 1000 гаруй хүн цуглараад байгаа ба зарим нь "Казахстан, урагшаа!" хэмээн орилж байгаа нь сонсогдож байна хэмээн Интерфакс-Казахстан мэдээлж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл Нур-Султан, Алматы хот, Мангыстау, Алматы мужуудад онц байдал тогтоогоод байна.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Холбоотой мэдээ: 

Алма-Ата хот, Мангыстау мужид онц байдлын дэглэм тогтоолоо - http://mongolcom.mn/read/10637

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.