Аугаа их эх орны дайны зураглал

Twitter Print
2021 оны 05-р сар 06-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Нацист-Герман 1939 оны 9 дүгээр сарын 1-нд эхлүүсэн Дэлхийн II дайны хүрээнд 1940 оны 6 дугаар сартай золгоход Европ тивийг эрхшээлдээ багтааж, Ази-Европыг дамнасан "фашистуудын эвсэл" байгуулж чаджээ. Энэ өрнөл олон улсын цэрэг-стратегийн зураглалыг эрс өөрчлөн, дэлхийг байлдан дагуулах Гитлерын төлөвлөгөө хэрэгжихэд тун ойр ирсэн мэт харагдаж байв.

1941 оны 6 дугаар сар-Вермахтыг сөрөх хүч Европод үлдсэнгүй.

1938 оны Австрийг Германд нэгтгэсэн аншлюс, 1939 оны 3 дугаар сард Чехословакийг нацистууд булаан эзлэв. 1941 оны 6 дугаар сар гэхэд Европын ихэнх улсыг Герман эзлэн түрэмгийлсэн байв. 

Польш, Дани улсууд ялагдаж, Норвеги, Бельги, Нидерланд, Люксембург эзлэгдэн дайнаас ухрав. Европдоо суу алдраа бадруулсан Францын зэвсэгт хүчин хийгээд легион ердөө 6 долоо хоног Вермахтыг сөрж байлдаад газар нутгийнхаа дийлэнх хэсгийг алдсан бол Их Британийн арлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлсний ачаар Английн экспедицийн арми ялагдалаас зугтав.

1941 оны 6 дугаар сарын 22-ны өглөө үүрээр Европыг эрхшээсэн нацист Герман Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтолсноор Дэлхийн II дайны цөм хэсэг Аугаа эх орны дайн эхэлжээ. Берлин Зөвлөлт Холбоот Улсыг эзлэх «Барбаросса» төлөвлөгөөний хэрэгжилтэд бат итгэлтэй байсан тул төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн өмнө 1941 оны хавар Иран, Ирак, Египет, Суэцийн суваг, болон Энэтхэгийг эзлэн авах дараагийн ажиллагааны нарийвчилсан боловсруулалтыг эхлүүлсэн байлаа.

Гэхдээ алс хэтийн төлөвлөгөөний ирээдүй ЗХУ-ыг буулгаж авахаас шууд хамаарч байв. Улаан арми бараг дөрвөн жилийн турш Герман болон түүний холбоотнуудын гол хүчтэй тулалдсан бөгөөд Зөвлөлт-Германы фронт нь Баренцийн тэнгисээс Хар тэнгис хүртэл үргэлжилж, дайны янз бүрийн үед 8-13 сая хүн хоёр талаас хоорондоо тулалдаж,6 мянгаас 20 мянга хүртэлх танк, өөрөө явагч хуягт их буу, 85 мянгаас 165 мянга хүртэлх буу, миномёт, болон 7 мянгаас 19 мянган онгоц ашиглаж байжээ.

Как тогда - в 1945-м

Сталинградын тулалдаанд орсон Германы армийн эхлэл үеийн хүч болоод төгсгөл дахь хохиролын зөрүүгээс тулааны явцад асар их хүчийг тус талбарт татан төвлөрүүлж цуст туслаан өрнүүлсэн нь харагддаг. Зөвлөлтийн Зэвсэгт хүчин дайсныг Волга дээр зогсоосон нь чухамдаа дайны хүчний харьцаанд эргэлт болжээ. Дэлхийн 2 дугаар дайны Зөвлөлт-Германы фронтод Вермахтын байлдааны бүрэлдэхүүний тавны дөрөв төвлөрч байх тэр үед АНУ болон Их Британи Зөвлөлтийн удирдагчдын хоёр дахь фронт нээх уриалгыг хүлээж авалгүй газар дундын тэнгисийн нам гүмхэн шугам дээр үйл ажиллагаа явуулсаар байсан нь өнөөдөр түүхэн баримт болон үлдсэн юм.

Их Британи нь Английн эзэнт гүрний уламжлалт ашиг сонирхолын бүс Атлантын далайн харилцаа холбоогоо хамгаалахыг гол зорилгоо болгов. Харин Америк Номхон далайн алдагдсан газруудыг буцаахыг эрэлхийлж байв. Тиймээс Нацист-Герман түүний холбоотнуудын үндсэн хүчнээс хол тэдний жижиг ялалтууд фашистын бүслэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байсан нь ч түүхэн үнэн юм. Харьцуулбал, 1942 оны намар Хойд Африкийн Эль-Аламейн ойролцоо болсон хамгийн том тулалдаанд Германы 80 мянган цэрэг оролцсон. Энэ нь Сталинградын тулалдаанд оролцсон Вермахтын хүчнээс 12.5 дахин бага юм. Эль Аламейн мөргөлдөөнд Герман, Италийн 55 мянган хүн амь үрэгдэж, 300 гаруй танкыг устгасан байдаг. Тэгвэл Сталинградын тулаанд зөвхөн 1942 оны 11 дүгээр сарын 19-ээс 1943 оны 2 дугаар сарын 2-ны хооронд амь үрэгдсэн Вермахтын бие бүрэлдэхүүний тоо үүнээс 14,5 дахин их бөгөөд устгагдсан Вермахтын танкийн тоо 6 дахин их байна.

1942-1943 оны өвөл Германы цэргүүд ноцтой ялагдлууд хүлээсний дараа стратегийн санаачлагыг дахин гартаа авах «Цитадель» ажиллагааг сайтар боловсруулж 1943 оны зун Курск руу хүчтэй довтолгоо хийв. Энэ бол хоёр дахь фронт байхгүйг ашигласан шууд хор уршиг байв. Курск орчим болсон тулалдааны үр дүнд Нацист-Германы 30 дивиз үүний дотор 7 танкийн дивиз устгагджээ. Тус тулаанд Вермахтын нийт хохирол 500 мянга гаруй цэрэг, офицер, 1500 танк, 3 мянган буу гэж тоологдсон. Энэ тулааны дараа дайсны стратеги “хамгаалалтад” шилжсэн байдаг бөгөөд Курскийн тулалдааны хамгийн чухал үр дүн бол Вермахтын “довтлох” стратеги сүйрсэн явдал байв.

Курскийн ойролцоох Вермахтын ялагдал дайны үйл явцыг бүхэлд нь эргүүлсэн. Үүнийг хожим Дорнод фронтын байлдааны ажиллагаанд оролцож байсан Германы генерал Хайнц Гудериан өөрийн дурсамждаа хүлээн зөвшөөрсөн байдаг. “Цитадель” ажиллагааг бүтэлгүйтсэний дараа Берлинд Германы цэргийн командлал Зөвлөлтийн довтолгоог Днеприйн эрэг дээр зогсооно хэмээн найдаж их мөрний баруун эрэгт “дорнод хэрэм” гэгдэх мянган километр урт хамгаалалтын шугам бэхжүүлжээ. Энэ бол дайныг сунжруулж, дайнаас гарах арга олох гэсэн оролдлого байв. Берлинд одоо стратегийн довтолгооны ярихаа больжээ.

9 мая - День Победы в Великой Отечественной войне

Днепр дэх тулалдааны үеэр Зөвлөлтийн Төв, Воронеж, Хээрийн болон Баруун-Өмнөд фронтын цэргүүд Лоевоос Запорожья хүртэлх 750 км зурвасыг туулан гарч дахин нэг довтолгоо хийхэд “Дорнын хэрэм” нуран унажээ. Днеприйн баруун эрэгт ашигтай стратегийн байршил эзэлсэн Зөвлөлтийн цэргүүд Хойд Кавказыг чөлөөлж, Донбасс, Зүүн Украинаас фашистуудыг үлдэв. Ерөнхийдөө 1943 оны зун, намрын компанит ажил зөвхөн Аугаа их эх орны дайны төдийгүй дэлхийн 2 дугаар дайнд эрс өөрчлөлт гаргаж Анти-Гитлер эвслийг бий болгосон гэж хэлж болно.

Тодруулбал:

Зөвлөлт-Германы фронтод өрнөсөн 1943 оны зунаас намар хүртэлх компанит ажлын явц, үр дүн нь Газар дундад тэнгисийн дайны театрт шууд нөлөөлсөн юм. Фашистуудын гол хүчийг (296 дивизийн 195 нь) тус фронтод төвлөрүүлснээр Германы удирдлага Европын гол холбоотон болох Италид үр дүнтэй туслалцаа үзүүлэх боломжгүй болсон байдаг. Сицил болоод Апеннины хойгт Англи Америкийн цэргийн хүчнийг буулгах ажиллагаа ээлж дараалан амжилттай явагдах орон зай үүсэж эцэст нь Италид Б.Муссолинийн дэглэм унаж, дайнаас ангижран (1943 оны 9 дугаар сарын 8-нд) Европын өмнөд нутгийн улс төрийн болоод цэрэг дайны байдал өөрчлөгдсөн байдаг.

Не парад, не День победы. «Торжественное мероприятие» с ...1945 оны эцсийн кампанит ажил эхлэхэд Герман бүх ялагдлыг үл харгалзан хүчирхэг хүчин байв. Тэр үед Вермахтын 313 дивизийн 188 нь Зүүн фронтод байв. Тэнд 3.7 сая хүн, 56.2 мянган буу, миномёт, 8.1 мянган танк, өөрөө явагч хуягт их буу, 4.1 мянган байлдааны онгоц төвлөрсөн байв. Тэднийг 6.7 сая хүн, 107.3 мянган буу, миномет, 12.1 мянган танк болон өөрөө явагч хуягт их буу, 14.7 мянган байлдааны онгоц бүхий Улаан армийн нэгтгэл эсэргүүцэж байв.

Зөвлөлтийн цэргүүдийн довтолгоо 2250 км өргөн зурвасаар, Балтикаас Балкан хүртэл 800 км гүнд цөмөрч - Будапештийн үеэр, Висла-Одерын давшилт зэрэг хэд хэдэн цуврал ажиллагаагаар Польш, Унгар, Чехословак, түүнчлэн Австрийн зүүн бүс нутгийг чөлөөлсөн байдаг. Улмаар Улаан армийн анги нэгтгэл Зүүн Прусси, Зүүн ба Баруун Померани, Төв Герман улсын нутгийг эзэлж, Гуравдугаар Рейхийн нийслэл - Берлинд хүрчээ.

Б.Саранцацрал 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.