Хамгийн хүчтэй зэвсэг-Инээмсэглэл

Twitter Print
2020 оны 06-р сар 20-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Хүн болж төрсөнөөр заяагдсан агуу бэлэг бол ИНЭЭМСЭГЛЭЛ юм. Инээмсэглэл нь хүний нүүрний нэгэн гайхамшигт шинж чанар. Зөв сайхан инээмсэглэл-хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл юм даа.

Энэ сайхан чанарынг буруугаар ашигладаг тал гардаг. Тухайлбал улс төрчдийн залхай инээмсэглэл, гутаан доромжлох санаа агуулсан ёжтой инээмсэглэл зэрэг нь тус болох бус, сэжиг болгоомжлолыг улам ихэсгэдэг. Харин бие биерүүгээ хуурмаггүй, үнэн сэтгэлийн угаас инээмсэглэх нь өдөр тутмын амьдралд ч хүртэл тун чухал ач тустай байгаа нь харагддаг.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 онд хэвлүүлсэн “Миний сүнсний аялал” номондоо инээмэглэлийн гайхамшигт ид шид нь эргэн тойрны чинь хүмүүсийг төдийгүй дайсны чинь сэтгэлийг хүртэл хөдөлгөж чадна хэмээн бичжээ. 

Намайг хүнд үед хэрхэн инээх эрч хүчтэй байдаг юм бэ хэмээн асуухад нь “Би чинь мэргэжлийн инээгч шүү” хэмээн хариулдаг гэжээ. Хэрэв XIV Далай лам гэдэг хүн бусадтай учрахдаа инээмсэглэх нь ховор байсан бол одоо байгаагаасаа цөөн найз нөхөдтэй байх нь лавтай.

Хамгийн чухал зүйл бол хүнд инээмсэгэлэсэн өнгө аяс, үнэнхүү энэрэх сэтгэлийн зөөлөн ааль авирыг үзүүлэх явдал юм. Бусадтай тааралдахдаа тэднийг өөр лүүгээ инээмсэглэхийг горьдон хүлээсэнээс, эхлээд тэдэн рүү инээмсэглэх хэрэгтэй гэдгийг өөртөө байнга сануулж яваарай.

ЗӨВ САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛ – ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ ДАА.

Гэр бүл судлаач Т.Намжил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.