Боксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын шүүлтийг эсэргүүцлээ

Twitter Print
2019 оны 09-р сар 21-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Боксын дэлхийн аварга шалгаруулан тэмцээн ОХУ-ын Екетринбург хотноо үргэлжилж байна. Тэмцээний 57 кг-д өрсөлдсөн Азийн наадмын аварга Э.Цэндбаатар өчигдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин М.Миразизбектэй тулалдсан ч, ялагдаж хүрэл медаль хүртлээ.

Манай тамирчин хэдий илүү тоглолт үзүүлсэн ч, шүүгчид Узбекийн тамирчинд  5:0-ийн харьцаатайгаар ялалтыг өгсөн юм. Тэгвэл үүнийг  ОХУ-д байгаа манай боксын холбооны удирдлагууд эсэргүүцэн, протест бичсэн байна.

Тодруулбал, Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Боксын дэлхийн аварга дээр ажиллаж байгаа Монголын багийн зүгээс Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өглөө" хэмээн мэдээлжээ.

Э.Гүнтөмөр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Энхтүвшин

      (124.158.107.85) 2019-09-19 13:33
      • 0
      • 0

      Монголын боксын энэ цагийн нүүр царайг тодорхойлж, Сөүлийн олимпийн хүрэл медальт Энхбат гавъяат за тэгээд Үйтүмэн гавъяат, Мөнх-Эрдэнэ, Төгсцогт нарын шийрийг хатааж яваа "Цорын ганц" дайчин даа. Халуун баяр хүргэнэм...

      Хариулах