МХЕГ өнөөдөр ажлаа тайлагнана

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн яамны харьяа байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлнэ. Үүнд:

-Зуух, даралтат сав, өргөх механизмыг улсын бүртгэлд хамруулах;

-Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох;

-Япон улсаас импортолсон 2011 оноос өмнө үйлдвэрлэгдсэн авто тээврийн хэрэгсэлд цацрагийн бохирдлын хэмжилтийг үнэ төлбөргүй хийх;

-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг цахим бүртгэлд бүртгэж код олгох;

-Иргэд, даатгуулагчдын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа, бусад холбогдох баримтыг үндэслэн тэдний нийт ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, Төрийн алба хаасан хугацаа зэргийг тооцож өгөх;

-Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр тоног төхөөрөмжийн гэрчилгээ олгох;

-Ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг хянах;

-Тэсрэх материал тээвэрлэх хуудас олгох;

-Шахмал түлш худалдан борлуулж буй цэгүүдийн байрлал, мэдээлэл өгөх;

-Иргэний хүсэлтийн дагуу хувийн хэрэглээний мах, амьтны 2 төрлийнгэрчилгээ олгох, ургамал, малын гаралтай бүтээгдэхүүнд экспорт, импорт, дамжин өнгөрөх гэрчилгээ, мэдэгдэл олгох;

-Явуулын лабораторид жимс, хүнсний ногоо, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүн, архи, спирт, ундаа, шүүсэнд химийн шинжилгээ

хийхээс гадна хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зөв сонголт, чанар аюулгүй байдлын баталгаажилтын  талаар мэдээлэл өгч, шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах үзүүлэн сургалтыг зохион байгуулах юм байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.