Хар баавгай айлын гэр рүү дайрч, аав хүү хоёрын амийг хөнөөжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө хоёр хүн хар баавгайд бариулж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн албан хаагчид эрэл хайгуул хийж сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан хүүхдийн цогцсыг олсон байна. Мөн аавынх нь биеийн хэсгийг олсон аж. 

Сибирийн түймэртэй холбоотойгоор хар баавгай олноороо манай улсын хилийг даван нүүдэллэж, Сэлэнгэ аймгийн сумдын малчдын хоттой хонь, илүү гэр рүү дайрах тохиолдол гарсан юм. Гэхдээ хүн барьсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байв.

Одоогоор сумдын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч шөнө бүр эргүүл хийж сум тавин үргээх арга хэмжээ авч байгаа аж. Учир нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас байвгайнуудыг агнаж, сум тавьж болохгүй гэх чиглэл өгсөн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.