Цэвэршилтийг удаашруулах боломжтой юу?

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

-Цэвэршилтийг удаашруулах боломж бий юу?

-Энэ бол байгалийн жам учраас цэвэрших цагтаа л цэвэршинэ. Удаашруулна гээд байгалийн жамыг хүчээр барих ёсгүй. “Намрын сүүлийг таслах бороо” орсны дараа өвөл жамаараа болдогтой адил юм.

Хүмүүс цэвэршсэнээр хөгшрөлт явагдана гэж айдаг. Цэвэршилтээс айж, түүнийг удаашруулах эм, бэлдмэл хэрэглэж байхын оронд яаж эрүүл байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бага залуу наснаасаа биедээ анхаарал тавьж, эрүүл байдлаа хадгалж яваа хүмүүсийн тунгалаг, цөвийн боловсролт илүү эрчтэй явагдаж 55 нас хүртэл сарын тэмдэг нь ирэх боломжтой. Харин тунгалгийн боловсролт нь доройтсон байхад зөвхөн сарын тэмдэгт нөлөөлөх эм, бэлдмэл уух нь аливаа өвнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болно.

Хий, цус, мэдрэлийн судасны үйл ажиллагаа хэвийн, эд эрхтэн нь бүрэн бүтэн эрүүл, сэтгэл оюун нь ариун, тунгалаг байвал аль ч насанд хөгшрөл доройтлын үйл явц удаан явагдаж, эрч хүчтэй амьдарч чадна.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.