Сайжруулсан түлшний “Сайн карт”-ыг өнөөдрөөс олгоно

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс иргэдэд олгож, түлш захиалгын цахим системийг боловсронгуй болгон хэвшүүлж, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдон албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг өөрийн харьяа хорооноос үнэ төлбөргүй авах юм. Тус карт нь төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх гурван тоннын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл аж.

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Иргэд картаа сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдан авсан түлшээ “Сайн карт” дахь гурван тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.