Бленхеймын ордноос “алдарт” алтан жорлонг хулгайлжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 15-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Английн Бленхеймын ордон 18 каратын цэвэр алтаар бүрсэн, монгол мөнгөөр бол 16 тэрбумаар үнэлэгдэх жорлонг хулгайд алджээ. Уг жорлонг Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн төрсөн газарт болж буй  урлагийн үзэсгэлэнд зориулан Бленхеймын ордонд суурилуулсан байсан аж.

Гэвч, бямба гарагт бүлэг хулгайч нэвтэрч, жорлонг хулгайлсан байна. Жорлонг сантехникийн шугамд холбосон байсан тул хулгайн хэргийн дараа ус алдаж, ордонд нэлээд хохирол учруулсан гэнэ. Хэргийн талаар цагдаагийн байгууллага “Бид маш нарийн хамгаалалттай. Урьд нь ийм хэрэг огт гарч байсангүй. Энэ удаагийн хулгайн хэрэг биднийг хамгаалалтын системээ дахин хянах болсныг санууллаа” хэмээн мэдэгджээ.

Image result for Gold toilet ‘worth £4.7m’ stolen from Blenheim Palace

Юнескогийн дэлхийн соёлын өвд багтдаг Блэнхэйм ордон Бямба гарагт хаалгаа барьжээ. Энэ ордонд Английн Марлбороу гүнгийн удмынхан амьдардаг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль энд мэндэлж байсан юм. Алтан жорлон нь Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы бүтээл бөгөөд “Америк” гэх нэртэй. Уран бүтээлч бүтээлээ “Нийгмийн баялгаас тэгш хүртэж чаддаггүй 99 хувьд зориулсан нэг хувь” хэмээн тайлбарласан байдаг.

Одоогоор эл хулгайн хэрэгт холбогдуулан 66 настай эрэгтэйг баривчлаад байгаа аж. Алтан жорлонг бүлэг этгээдүүд хулгайлсан бөгөөд тэд хоёр тээврийн хэрэгсэл ашигласан гэж таамаглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: breakingnews.com

Г.Ананд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.