Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

Twitter Print
2022 оны 10-р сар 27-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Мөнхбатын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 гарааш буулгаж чөлөөлсөн газарт дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төвийн барилга угсралт, дотор засал, тохижилтын ажил бүрэн дуусаж ашиглалтад орж иргэдээ хүлээж авлаа.

Дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлэх зорилгоор баригдсан тус барилга нь зоорьгүй 2 давхар барилга бөгөөд тэнхлэгээрээ 24,0 м х 12.0 м хэмжээтэй, 576м2 талбайтай.

• 1 дүгээр давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, шинжилгээний өрөө, дулааны үзель, коридор, цахилгааны өрөө, эм тариа, хадгалах өрөө, тарианы өрөө, вакцинжуулах өрөө, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоо, эмнэлгийн хог хаягдал, тусгаарлах өрөө, шат, шатны хонгил,

• 2 дугаар давхарт: Хурал сургалтын өрөө даргын өрөө, үзлэгийн өрөө, шинжилгээний өрөө, коридор, цахилгааны өрөө, эм тариа хадгалах өрөө, чийрэгжүүлэх өрөө, шат, шатны хонгил тус тус батлагдаж зураг төсөвт төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэлээ.

Тус эрүүл мэндийн төв нь ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хорооны нийт 12897 хүн ам тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой болж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баялаг говь” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.