Улаанбуудайн урамшууллыг 100 мянган төгрөг болгож нэмнэ

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллахдаа улаанбуудайн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгджээ. 

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ингэснээр улаан буудайн гурилаар дотоодоо бүрэн хангах боломж бүрдэх юм байна. Төрөөс хүнсний хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирсэн.

Харин энэ жил улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдсэн байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.