
"ТВ коктейль" хамтлагийн жүжигчин, "Гаруда академи"-ийн тамирчин А.Өнөржаргал Япон улсын Токио хотноо өчигдөр эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ.
Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт, Мастерс 3 ангиллын хөх бүсний -74 кг-ын жинд болон үнэмлэхүй жинд барилдсан О.Алтантүлхүүр хошой алт, Мастерс 3 ангиллын хөх бүсний -94 кг-ын жинд барилдсан "Гаруда" академийн тамирчин, МЖЖХ-ны алтан гишүүн Б.Эрдэнэбаатар алтан медаль хүртсэн байна.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.