Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ

Twitter Print
2019 оны 09-р сар 14-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Казахстаны Нур-Султанд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ.

Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа бүрэлдсэн шигшээ баг Европт хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцсоноор ДАШТ-ий бэлтгэлээ хангасан.

Шигшээ багийн тамирчид эх орондоо үргэлжлүүлж бэлтгэлээ хийж, эмэгтэй баг өчигдөр Казахстаныг зорилоо. Энэ удаагийн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Б.Оюунсүрэн, О.Бурмаа нарын ахмад тамирчид багтсан. Мөн залуу тамирчид ч улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Шигшээ багийн цугларалтын үеэр зарим жинд өөрчлөлт орж, 53 кг-д М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг явуулах болсон шийдвэрийг холбооноос гаргажээ. Энэхүү асуудал олны анхааралд өртсөн ч шигшээ багийнхан сүүлийн хувилбараар Казахстаныг зорьсон байна.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа

55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин)

72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)

76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Харин эрэгтэй шигшээ баг энэ сарын 17-д Казахстаныг зорихоор болжээ.

ХУВААРЬ: 

09.17 /Мягмар/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 50-53-55-72 кг.; Сонгомол дагах барилдаан 60-77-130 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 50-53-55-72 кг
  • Финал: Сонгомол 60-77-130 кг.

09.18 /Лхагва/ 

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 57-59-65-76 кг.; Эмэгтэй дагах барилдаан 50-53-55-72 кг
  • Хагас шигшээ: Эмэгтэй 57-59-65-76 кг.
  • Финал: Эмэгтэй 50-53-55-72 кг.

09.19 /Пүрэв/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 62-68 кг., Эмэгтэй дагах барилдаан 57-59-65-76 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 62-68 кг.
  • Финал: Эмэгтэй 57-59-65-76 кг.

09.20 /Баасан/ 

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 70-74-92-125 кг.; Эмэгтэй дагах барилдаан 62-68 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 70-74-92-125 кг.
  • Финал: Эмэгтэй 62-68 кг.

09.21 /Бямба/

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.; Эрэгтэй дагах барилдаан 70-74-92-125 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 70-74-92-125 кг.

09.22 /Ням/

  • Дагах барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 61-79-86-97 кг. Шагнал гардуулах ёслол.

Тэмцээний хуваарийн дагуу урьдчилсан, дагах барилдаан орон нутгийн цагаар 11.00-16.00 цагийн хооронд болж, хагас шигшээ 16.00-17.45, финалын барилдаан 18.00-20.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.

Олимпийн жингийн эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид "Токио 2020"-ийн эрхийг авах юм. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-с шууд үзэх боломжтой.

Э.Гүнтөмөр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.