Перуд уулсын оргилоо цагаанаар будаж эхэлжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 20-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Перуд гурван уулын оргилыг цагаан өнгөөр ​​будахаар болсон бөгөөд үүнд нь зориулж Дэлхийн банкнаас 200 мянган долларын санхүүжилтыг хуваарилжээ.

Энэ бол хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл биш харин жинхэнэ байгаль экологийн туршилт ажээ. Хэрэв тэд амжилтанд хүрвээс өөр бусад уулсыг ч бас будах ажээ. Цагаан өнгө нь нарны гэрлийн цацрагийг ойлгон, уулын гадаргууг хэт халхаас нь сэргийлэх бөгөөд энэ нь эргээд сүүлийн 20 жилийн хугацаанд уулын оргил хэсгээс хайлж алга болсон цасан бүрхүүлийг эргэн бий болгоход зохих хувь нэмрээ оруулах болно гэж үзсэн ажээ.

Энэ нь уулсын ойролцоох уур амьсгалын бичил орчинг сайжруулах зорилгоор хийгдэж буй төслийн ажил аж.

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.