Эрхүүд шөнө 5-6 баллын хүчтэй газар хөдөлжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Онцгой байдлын албанаас мэдээлснээр Эрхүүд орон нутгийн цагаар шөнийн 02:05 минутанд 5-6 баллын хүчтэй газар хөдөлж, шөнийн 02:20 минутанд дахин 2-3 баллын хүчтэй чичирхийлэлт мэдрэгджээ.

Онцгой байдлын албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Слюдянскийн бүс нутагт Култук тосгоноос 15 км зайд байсан ба газар хөдлөлтийн чичирхийлэл Оросын 12 өүс нутагт мэдрэгдсэн ба Бүгд Найрамдах Буриад улсын 4 бүс нутагт 2.5-3 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн, эвдрэл гэмтэл гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байна.

Эрхүү мужийн засаг захиргааны албан ёсны сайт дээр бичсэнээр Култук тосгоны ойролцоо газар хөдлөлтийн голомт байсан ба тэнд газар хөдлөлтийн хүч 8.1 баллд хүрчээ. Эрхүү хотын дарга Руслан Болотовын тушаалаар Эрхүү хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ба аврах багийнхан байшин барилгуудад эвдрэл гэмтэл гарсан үгүйг шалгаж байна. Эрхүү хотын удирдлагуудын мэдээлж байгаагаар хотын дэд бүтэц, стратегийн объектууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Эх сурвалж: RBC.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.