Монголын хамгийн урт нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Монголын хамгийн урт нэрийг шүүхэд Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар хэмээн бүртгэсэн байна.  Одоогоор энэ хүн “Яаралтай тусламжийн төв”-д ажилладаг бөгөөд тайлан дээр нэрээ багтааж бичих гэж нэлээд будилдаг аж.

Мөн Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Олзмэдэххүүхэнбаатар, Энхтөгөлдөрбаясгалан Найманзуунандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг гэх мэт нэр ч байна.  

Түүнчлэн Үр, Иш, Яа гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр болон ах дүүсээсээ содон нэртэй байх тохиолдол бий гэнэ. Тухайлбал, Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан гээд дандаа өнгөний нэртэй, Дорноговь аймагт гэхэд нөхөр нь Ухна, эхнэр нь Ямаа гэсэн нэртэй хүмүүс байгаа нь содон байлаа.

Түүнчлэн Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй гэх мэт овог, нэр нь хоёулаа содон тохиолдол ч цөөнгүй байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.