У.Хүрэлсүх: Хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөөд зайлцгаа

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсов. 

Гэвч, архитектор болон захиалагч талын хооронд үл ойлголцол гарсан аж. Захиалагч тал буюу Байгалийн түүхийн музейн талаас 33.2 мянган м.кв гэсэн захиалга өгсөн ч, архитектор  музейг 10.8 мянган м.кв болно гэсэн зураг төсөл гаргаж, улмаар хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байсан нь Ерөнхий сайдыг бухимдахад хүргэсэн байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар бүх асуудлыг чинь шийдэж өгсөн. Мөнгө төгрөг, газрын асуудлыг. Хэрүүл маргаантай бүх асуудлыг чинь шийдлээ. Нураад унаж байгаа музей дээр чинь би өөрөө хүртэл очиж ажилласан. Одоо яагаад ажиллахгүй байгаа юм бэ. ажлаа хийвэл хий. Чадахгүй бол больцгоо. Та нарын цаана зөндөө олон залуус ажил хиймээр байна гээд гудамжинд явж байна. Зайгаа тавьж өгөөд зайлцгаа. 

Хамтраад ажиллавал болно оо гэсэн юм одоо яриад сууж байдаг. Арваннэгдүгээр сараас хойш хамтраад ажиллахгүй яасан юм. Төрийн ордонд оруулаад тавьчихсан тэр макетаа хар. 10 жилийн хүүхэд ч тийм макет хийхгүй за. Чингис хааны музей шиг ганц юм хийгээд тавьж болохгүй байна уу. Хүн хараад ойлгохоор. Үүнийг би олон удаа хэлсэн, Б.Ганбаяр дэд сайд аа. Улсад битгий гай болоод бай. Ажлаа хийвэл хий. Ард түмний хөгжилд битгий садаа бол. Ийм байдалтай төсөл хөтөлбөр удирдах юм уу” хэмээн бухимджээ. 

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.