Хүүхэд цэцэрлэгтээ явахгүй гээд уйлаад байвал яах вэ

Twitter Print
2022 оны 03-р сар 21-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Надад маш олон ээжүүд хүүхэд маань цэцэрлэгт явахгүй гээд уйлаад байна яах вэ? гэдэг асуултыг тавьсан болохоор бяцхан зөвлөмж бэлтгэлээ. 

Хүүхэд дасах үед уйлах хэвийн зүйл. (өглөө 10-15минутын дараа тайвширч байвал хэвийн)

Цэцэрлэгтээ явахдаа:

1. Ээжийн нэг хэсэг болох зүйлийг өгч явуулах. Жишээ: хувцас, зураг гэх мэт хүүхдэд аюулгүй зүйлийг өгөх

2. Өдөр бүр цэцэрлэгтээ өөр өөр тоглоом авч явах. Хүүхдэд хэлэхдээ "энэ тоглоом маань цэцэрлэг дээр очиж үзмээр байна гэнээ (Хүүхдүүд яаж тоглодог, багш юу заадаг, ямар тоглоомнууд байдаг). Харин тоглоом маань гэртээ ирээд таны чихэнд цэцэрлэгийн талаар ярьж өгнө. Үүний дараагаар авч явсан тоглоомонд нь цэцэрлэг ямар их таалагдсан талаар та хүүхдэд ярьж өгнө. Олон тоглоомтой бол олон өдөр цэцэрлэгт маш чухал ажилтайгаар явна гэсэн үг. Багшаас зөвшөөрөл авах хэрэгтэй шүү.

3. Багш зөвшөөрвөл цэцэрлэгийн нэг тоглоомыг гэртээ авч явж тоглоод маргааш өглөө тоглоомоо буцаагаад цэцэрлэгт аваачиж өгөх.

4. Багшдаа зориулж бэлэг бэлдэх (зураг зурах, мэндчилгээ бэлтгэх гэх мэт)

5. Цэцэрлэгт багшдаа (найздаа) туслах

6. Заавал баяртай гэж хэлэн салах заншилтай болох, уулзах үедээ хийх бас заншилтай болох

7. Цэцэрлэг тараад гадаа зугаалах

8. Ангийн нэг хүүхдийн ээжтэй тохиролцон хүүхдүүдээ хамт тоглуулах. Цэцэрлэгт найз нь хүлээж байвал дуртай явна 

9. Хүүхдийн хувцасны шүүгээнд хүүхдийн тоглоомыг үлдээх (хувцасны шүүгээг хамгаалаад үлдэх ба өглөө бүр хүүхдийг тань ирэхийг хүлээж байна. Харин амралтын өдөр гэртээ авч явахаа мартуузай)

Image result for хүүхэд цэцэрлэгтээ явахгүй уйлах

Гэртээ юу хийх вэ?

1. Хүүхдийн стрессийг тайлах ( ямар ч гоё цэцэрлэгт орсон хүүхэд стрессэнд орж өмнө гаргаж байгаагүй сонин үйлдлүүдийг гаргаж болно. Энэ үед усаар, элсээр, баримлын шавраар тоглох, дэрээр байлдах, сонингийн цаасаар байлдах гэх мэт стресс тайлах зүйлсийг хийх)

2. Хүүхдээ маш сайн тэвэрч үнсэх (өмнөхөөсөө хамаагүй бага анхаарлыг хүүхэд тань авч байгаа болохоор гэртээ ирээд үүнийг нөхөх хэрэгтэй)

3. Хүүхдийн мэдрэлийн системд ачаалал өгөхгүй байх (зурагт хүүхэлдэй үзэхгүй байх, зочид урихгүй байх, шинэ газар очихгүй байх, ямар нэгэн өөрчлөлт хүүхдийн амьдралд гарахгүй байвал тохиромжтой)

4. Цэцэрлэгийн талаар үлгэр ном уншиж өгөх.

5. Цэцэрлэг болж тоглох. Тоглоомын тусламжтайгаар хүүхэд яагаад цэцэрлэгт явах дургүй байгаа юу таалагдахгүй байгаа зэргийг мэдэх боломжтой. Өглөө цэцэрлэгт өгөхөөс эхлээд орой бүх хүүхдийг авах хүртэл тоглох хэрэгтэй. Дундаас нь таслаж болохгүй.

Энэ үеэр яаж бусад хүүхэдтэй тоглох харилцах талаар зааж өгч болно (хүүхэд цохивол зөрүүлээд цохь гэж хэлж болохгүй- хүсвэл энэ талаар дэлгэрүүлж болно). Мөн цэцэрлэгтээ гунигласан айсан уурласан үедээ юу хийх талаар тоглох явцдаа зааж өгч болно.

Сэтгэл зүйч Г. Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ээж

      (202.179.16.93) 2022-03-21 16:39
      • 0
      • 0

      үгүй дээ,цэцэрлэгийн ангийн Багшаас их хамаардаг. Багш хүүхдүүдтэйгээ зөв харьцдаг тэднийг сайн тоглуулдаг,хүүхэд бүрийг хүндэлдэг бол дуртай явдаг.Харин байнга хашгичиж загнадаг бол явах дургүй байдаг.

      Хариулах