116 иргэн, аж ахуй нэгжийн буруутай үйлдлийн улмаас зургаан эгнээ замын ажил гацаанд оржээ

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүрэгт буюу Богд Хан уулын араар барих авто замын төлөвлөгөөнд саад үүсээд байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий, Авто замын газрын мастер төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн дөрөв, зургадугаар хороо буюу Богд Хан уулын арын хэсэгт 13 км, зургаан эгнээ бүхий гол зам, 23 км туслах зам тавихаар төлөвлөжээ. Гэвч тухайн хэсэгт иргэн, аж ахуйн нэгжүүд хууль бусаар барилга бариад эхэлсэн нь хүндрэл учруулж байгаа аж.

Тиймээс тухайн хэсэгт барилга барьж, газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаат үүрэг өгчээ. Мөн зарим аж ахуйн нэгжийн барилгыг албадан буулгасан байна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас автозам барих ажлыг дэмжин, хамтран ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн юм.

Түүнчлэн зам барих хэсэгт 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгосон 58.2 га газар буюу 116 иргэн, аж ахуйн нэгжийн газар багтаж байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.