Их Британы ерөнхий сайд Хятадад айлчилж байна

Twitter Print
2013 оны 12-р сар 03-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян  Бээжинд Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмероныг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Тэрээр Бээжин, Лондоны хоорондын итгэлцлийг бэхжүүлэхийг дэвид Камеронд уриалжээ. Их Британы ерөнхий сайдын БНХАУ-д хийх гурван өдрийн албан ёсны айлчлал даваа гаригт эхэлсэн. Айлчлалаар хоёр улсын харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргахыг зорьж байгаа бөгөөд “энэ айлчлал улс төрийн итгэлцэл, хамтын ажиллагаа, соёл урлагийн солилцоо болон хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад тэргүүлэх үүргийг гүйцэтгэх үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж Ли Көцян онцон тэмдэглэсэн байна.  Дэвид Кэмерон хариу хэлсэн үгэндээ “Хятад улсыг ирээдүйд хөтлөн явах” шинэ үеийн удирдагчид засгын эрхэнд гарсан үед дахин айлчилж байгаадаа баяртай байна” гэж тэмидэглэсэн байна.

Их Британий ерөнхий сайын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нэг жилийн өмнө товлогдоод байсан боловч 2012 оны 5-р сард  XIV Далай-ламтай  Дэвид Камерон уулзсан учир  уг айлчлал хойшлогдоод байсан билээ. 2012 оны хавраас зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа тэр дундаа Их Британий бизнесийн хувьд нилээд алдагдал хүлээсэн. Хятад улсад эзлэх Британий импортын бараа таваарын нийт хэмжээ 1 % хүртэл унаад байсан учир Дэвид Кэмерон Бээжинд очихоосоо өмнө хийсэн мэдэгдэлдээ 2015 онд Хятад улстай хийх бараа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 62 тэрбум фунт стерлингэд хүргэхээр зорьж байгааг тэмдэглэсэн байна. Айлчлал 12-р сарын 4-нд өндөрлөнө.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.