Хумхаа өвчний эсрэг анхны вакцин хийгдэж эхэллээ

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Кенид хумхаа өвчний эсрэг анхны вакциныг хийж эхлээд байна.

30 жилийн турш судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эрдэмтэд хумхаа өвчний эсрэг вакциныг амжилттай гаргаж авсан ба тус вакциныг иргэдийн товлолт дархлаажуулалтанд багтаан, ирэх 3 жилд 300 мянга гаруй хүүхдэд хийхээр төлөвлөжээ.

Шумуулнаас хүнд дамжин халдварладаг хумхаа өвчний эсрэг вакцины ачаар 10 хүүхдийн 4 нь тус өвчнөөс урьдчилан сэргийлж чадах ба хумхаа өвчний хүндрэлийг ⅓-ээр бууруулах гэнэ. Уг вакцин нь хүний дархлааг хумхаа өвчний шимэгчийн эсрэг тэмцэхэд "сургах" ба хүүхдийг 2 нас хүрэхээс нь өмнө тус вакцины 4 удаагийн тунг хийлгэснээр хумхаа өвчний эсрэг дархлаа бүрэн тогтох гэнэ.

Image result for World's first malaria vaccine released

ДЭМБ-ын судалгаагаар хумхаа өвчний улмаас дэлхий дээр жилд 400 мянган хүн нас бардаг ба тэдгээрийн дийлэнх нь хүүхдүүд байдаг аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.