Түрээсийн сурах бичиг хэвлэгдээгүй байна

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдаж авах асуудал тулгардаг. Энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж, дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээ түрээсээр ашиглах зохицуулалтыг салбар яамнаас хийж байгаа юм. 

Гэвч, 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлээд хагас сарын хугацаа өнгөрсөн байхад түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байгаа аж. 

Энэ талаар БСШУС-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням, “Шалгалтаар сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Шалгалтын ажил дуусаж, зөвшөөрөл ирсэн даруйд сурах бичгийг хэвлэж нийлүүлнэ” гэжээ. 

Харин сурагчид түрээсийн сурах бичиг хэвлэгдтэл салбар яамны сайт руу / https://econtent.edu.mn//хандан сурах бичгүүдээ үнэгүй ашиглах боломжтой юм байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.