Хүүхэд амттанд дурлах анхны алхмыг та өөрөө хийдэг

Twitter Print
2023 оны 01-р сар 29-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Хамгийн нэгдүгээрт анхааруулах нь:

2 ширхэг иштэй чихэр идсэн хүүхдийн дархлааг дэмжигч цагаан эсийн 40% нь идэвхгүйжиж дарангуйлагддаг байх нь. Энэ нь чихэр идсэнээс хойш 30' дараагаас үйлчлээд 5 цагийн турш үргэлжилдэг юм байна. (http://www.cuh.co.kr/)

Цэцэрлэгт чихэр идүүлээд оруулсан хүүхдийн тань дархлааны эс ямар байдалтай байгааг та одоо төсөөлөөрэй. Тарахад нь мөн амттан барьж угтаад биеийн эсэргүүцлийг 40% идэвхгүй болгож аваад олон нийтийн газраар дагуулаад явна ...

Хүүхэд тань цэцэрлэгт явж байж л олон нийтийн дундах бактеруудтай танилцаж байж дархлаа нь улам сайжирна. Энэ үед нь өөрсдөө амттан өгч гол дэмжигч цагаан эсийг нь дарангуйлчихаад нус нь гоожлоо, ханиад хүрчихлээ, цэцэрлэг тохирохгүй нь гээд гаргадаг.

Image result for kids teeth candy

Утаа, агаарын бохирдолын энэ их дарангуйллын дээрээс нэмж амттан, чихрээр бүү дарангуйлаарай. Өвдөж уйлахыг та аргалж чадахгүй. Амттан, чихэр нэхэж уйлахыг анхнаас нь аргадаж болно доо.

Чихэр, давс их, газтай, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд нь илчлэг их тул түүнээс авсан илчлэгийг задлахын тулд хүүхэд сэтгэл санаа бие махбодийн хувьд маш тогтворгүй, анхаарал төвлөрөлтгүй, нойронд муу болдог.

Яваандаа энэхүү илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, түүгээр зогсохгүй хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

Image result for kids eating candy fried potato

Чихэр, шарсан төмс, газтай ундааны замбараагүй хэрэглээнээс хүүхдийн цусанд элсэн чихрийн хэмжээ ихсэж энэ нь аажмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу амархан хүрдэг болохоос гадна булчин шөрмөс чилж өвддөг амархан уйлж унжийдаг, тодорхой биш зовиур хэлж гоншигнодог болдог.

Амттан хэмээх хүнсний хэрэглээ ихдэснээс шалтгаалж мах идэх дургүй болдог. Энэ нь нэг талаас цаанаасаа дуршилгүй нөгөө талаас шүдний өвчлөл их байна гэсэн үг. Шүд өвдсөн хүүхэд зажлах хүсэлгүй болдог тул мах идэхийг хүсдэггүй.

Хүүхдийн шүд цоорхой байх тусам сэтгэн бодох үйл мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд ч нөлөөлдөг.

Image result for give to kids  candy shoco

Бид хүүхдээ тэмдэглэлт өдрүүдээр түргэн хоолны газар орж "тансаглуулж", чихрээр шагнаж "хайрласны" үр дүнд хүүхдүүд хохирсоор байна.  Аав ээж, асран хамгаалагч та хүнсний хэрэглээндээ УХАМСАРТАЙ хандаж гарал үүсэл, орц найрлага, шошгожуулалтын мэдээлийг хянаж хэвших хэрэгтэй байна.

Амттанд дурлах анхны алхмыг аав ээж, эмээ өвөө та л хийдэг!

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.