Хүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Ажиа Гэгээнтэн: "Xүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ. Эрдэм оюунтай, энэрэл нигүүлсэхүйн сэтгэлтэй байснаар хар буруу санах, уцаарлаж цухалдах явдал үгүй болно. Үүний тулд биеийг бүрдүүлэгч ус, гал, шороо, хий гэсэн 4 махбодийн тэнцвэрийг хангах бясалгалууд үйлдэж оюун бодлоо сайн сайханд төвлөрүүлэх муу муухайгаас зайлуулах дасгал хийж байх нь чухал. Тийм учираас хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрдэнэ." хэмээн тайлбарлаад cэтгэлийг амар амгалан байлгах, оюун бодлоо зөв удирдаж сурахтай холбоотой бясалгалын 2 дасгал заалаа.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө. Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 20-30 минут хийх юм.

"Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар наад зах нь эм тариа гэхээ болино. Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэх юм шүү." хэмээн айлдсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.