Торгуулиа жилээс дээш хугацаагаар төлөөгүй бол гадаад паспорт олгохгүй, бас...

Twitter Print
2023 оны 10-р сар 11-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуа, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Сүүлийн 7 хоногийг өмнөх 7 хоногтой харьцуулахад амиа хорлох 55, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн байна. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулахаар Засгийн газар дэмжсэн талаар танилцуулъя.

-Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгох. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт оруулсан хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй. Мөн бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэргүүдэд хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй.

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох

-Хүчиндэх гэмт хэргийн шинжийг 2 хувааж авч үзлээ. Бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдсэн бол хүнд гэмт хэргийн ангиллад оруулна 0-14, 14-16, 16-18 гэсэн насны ангиллаар ялын бодлогыг зааглалаа.

Энэ ялын бодлогыг сэтгэл хөөрлөөр юм уу, нэг удаагийн хэргээр шийдээгүй. Сүүлийн 5 жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.

Сүүлийн 2 жилд 432 хүнийг энэ төрлийн гэм буруутайд тооцож шүүхээс ял өгсөн байна. Эдгээр ялтны 22.7 хувь нь өмнө ял авч байсан. 2021 байдлаар 55.6 хувьд нь 10-15 жил, 52.04 хувьд нь 10-12 жилийн хорих ял оноосон байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын хэрэгсэл буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол жолоодох эрхийг 1-3 жил хасч, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6-12 сар хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, 6-12 сар хорих ялаар шийтгэх

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно. Ингэснээр хорих ял хоёр хүртэлх жилээр нэмэгдэнэ. Мөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хоёр жилээр нэмэгдэнэ.

-Согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хохирол учруулбал 3-5, хүнд хохирол учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна.

Жолооч нар торгуулиа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс торгуулиа хугацаанд нь төлбөл шийтгэлээс 50 хувь хөнгөрүүлнэ. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол таны шийтгэл дээр торгууль нь нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд тухайн жолоочийн торгууль итгэлцүүрээр нэмэгдэж 50 хүртэлх хувиар нэмэгднэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.

1. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах

2. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх

3.  Үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх эрхийг хязгаарлах

4.  Тусгай зөвшөөрөл олгох эрхийг хязгаарлах

5.  Тендер шалгаруулалт орохыг хязгаарлах

6.  Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг хязгаарлах

7.  Гадаад паспорт олгохыг хязгаарлах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд оруулах өөрчлөлтүүд:

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд хяналт тогтооно.

-Хяналтын хугацаа гэмт хэрэг үйлдээд авсан ялаас нь 50 хувь бага байна. Өөрөөр хэлбэл, 20 жил ялаа эдлээд гараад ирсэн хүн дахин 10 жил цахим хяналтад байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн даруйд харилцаа холбооны компаниуд нийтэд үнэ төлбөргүй мэдээлэл түгээх үүрэг хүлээнэ" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.182.167) 2023-10-12 00:02
      • 0
      • 0

      Цахим гав, зорчих эрх хязгаарлах ял гэдэг чинь МАНгаруудад ээлтэй Ард иргэддээ дарамттай хятад төрлийн хамгийн хогийн ял шүү дээ Үүнийгээ болих хэрэгтэй шүү МАНгаруудаа Торгоно хорино хянана гэдэг МАНгар уриагаа болиоо

      Хариулах

    • Зочин ( АНУ)

      (172.56.221.27) 2023-10-11 21:40
      • 0
      • 0

      Төлбөрийн арга хэмжээг танил тал , дарга цэрэг гэхгүй , авилгал хээл хахуулгүй гүйцэтгэлийг сайн хийхэд журамдаа ороод эхэлнэ дээ

      Хариулах

    • Зочин

      (108.147.197.25) 2023-10-11 21:01
      • 0
      • 0

      Хамгийн чухал нь хууль бүх хүнд ижил үйлчилдэг байгаасай…

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.175) 2023-10-11 16:19
      • 0
      • 0

      Жолооч нар торгуулиа 60 хоногийн дотор төлдөг байх заалт оруулмаар байна 60 хоногоос хэтэрвэл хувь тооцон нэмэх. Одоо 24 оны сонгуулиар торгуулийг байхгүй болгоно гэж бодоод торгуулиа төлж байгаа жолооч алга байна.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.234) 2023-10-11 15:07
      • 0
      • 0

      Одоо байгаа торгууль яах вэ? Хөнгөлөх болов уу?

      Хариулах