Алимны цуу анагаах увидастай

Twitter Print
2022 оны 03-р сар 04-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Аливаа сувилал хийж эхлэхийн өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэсэн байх нь нэн чухал юм.

Алимыг хальстай нь гар аргаар шахаж гаргасан шүүсийг зориулалтын саванд бага зэрэг элсэн чихрийн хамт тодорхой хугацааны турш дарж исэлдүүлсэнээр алимны дарс буй болж улмаар исэлдэх явцад ферментүүд, цууны хүчлийн бактери үүсэн үржсээх алимны цуу буй болдог байна.

Био тунадаст алимны цууны найрлагад

Амин дэмүүд В1, В2, В6, Витамин С, Витамин Е, Провитамин А, Фолийн хүчил

Минералууд Кали, Кальци, Магнез, Натри, Фосфор, Хлор, Хүхэр

Эрдэсүүд Төмөр, Зэс, Манган, Цинк, Бор, Силиц

Ферментүүд амин хүчлүүд, органик хүчлүүд

Эслэгүүд Таннин, Гербийн хүчлүүд

Антиохидант, флавонойд

Алимны цууны анагаах увидас

- Давсагны үрэвсэл

- Элэгний өөхлөлт, цөсний хүүдийн элсэнцэр, чулууг цэвэрлэн өвчлөлүүд

- Сахарын өвчин, цусан дах сахар

- Ходоодны хүчил ихдэх ба багадах

- Цусны даралт, холестерин

- Архаг өтгөн хаталт болон бодисын солилцооны өвчлөл

- Нарийн бүдүүн гэдэсний ялзрал үүсгэгч бактерийн эсрэг хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааны доголдол өвчлөл

- Хэвлийн илүүдэл өөх, таргалалт

- Арьс хуурайшилт, арьсны идээт үрэвсэлт өвчнүүд

- Үс хагтах, хуурайших, загатнах

- Хэт хөлрөх, эвгүй үнэртэй хөлрөх

- Амны эвгүй үнэр, хоолойн өвчих, буйлны үрэвсэл

- Хөлийн шивэр, хөлийн мөөгөнцөр

- Шавьж, зөгийд хатгуулах, наранд түлэгдэх

Хэрэглэх заавар:

1. Цусан дах сахар ихдэх, сахарын өвчиний анхан шатанд өдөрт 2 удаа 200 гр бүлээн усанд 1 цайны халбага алимны цуу хутгаад өглөө үдэш ууна. Сахарын өвчтэй хүн зөгийн бал хэрэглэхгүй

2. Элэг өөхлөлт, цөсний хүүдийн өвчлөлүүдэд өглөө бүр өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 амны том халбага алимны цуу хутгаад бага багаар аажуу ууна.

6-12 сарын турш тасралтгүй хэрэглэнэ.

3. Давсагны хурц үрэвсэлд 250 гр бүлээн усанд нэг амны том халбага алимны цуу хутган өдөрт 3 удаа 2 ууна. 3-7 хоногийн турш хэрэглэнэ.

Жич: Ходоодны хүчил арвидах цээж хорсох эмгэгт алимны цууг хоолны дараа өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.

4. Дээр өгүүлсэн бусад өвчнүүдэд өглөө өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 цайны халбага цуу, 1 цайны халбага био сайн чанарын зөгийн балтай хутган ууж хэрэглэнэ.

5. Үс унах, хагтах эсвэл тослогжих үед үсээ угаасны дараа 400 гр бүлээн усанд 50 гр цуу холин толгой үсээ шавшин зайлна.

6. Биеийн арьс хуурайшин загатнахад банны талаар усанд 250 гр алимны цуу хийн 20 минут орох.

7. Хөлийн шиврийг 3 литер бүлээн усанд 150-200 гр алимны цуу хийн 15 минут дүрэх

8. Бие суганы эвгүй үнэр болон хэт хөлрөх өвчинд Deodorant 300 гр усанд 4 цайны халбага алимны цуу холин арьсандаа шүршиж шавшиж хэрэглэх

9. Шавьж, зөгийн хатгасан шарх хавдарт цэвэр цуу хөвөнд шингээн шарханд шавшиж түрхэн хөвөнгийн дээр хүйтэн мөсөн жин 15-20 минут тавихад хавдар хурдан бууж өвчин намдана.

Наранд түлэгдсэн арьсанд 1×10 хэмжээтэй найруулсан алимны цуутай усаар шавшина.

10. Хөлийн мөөгөнцөрт хөвөнд цэвэр цуу шингээн өдөрт 2 удаа шавшиж хэрэглэнэ. Оймсоо алимны цуутай усанд 1 цаг байлгаад дараа нь угаалгын машинд угаах нь мөөгөнцрийг халдваргүйжүүлэх тустай.

11. Амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл, хоолойн өвчинд 100 гр усанд 1 цайны халбага цуу холин ам хоолойгоо өдөрт 2 удаа зайлна.

Аливаа шинэ эмчилгээг эхлэхийн өмнө эмчид үзүүлж нарийн шинжилгээ өгсөн байх нь нэн чухал.

Органик тунадаст алимны цууны эмчилгээ нь элдэв хортой сөрөг нөлөө үгүй болно.

Жич: Дотроосоо ууж эмчлэх эмчилгээний үед шүдээ сайтар угаахыг зөвлөж байна.

Ходоод гэдэсний хурц болон архаг үрэвсэл, шархтай хэт мэдрэг хүмүүс алимны цууны сувилал эмчийн зөвлөгөөгүйгээр хийхийг хориглоно.

Ю.Отгонцэцэг

Штуттгарт хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.