О.Батсайхан - Yндэсний түүх бол тyсгаар тогтнолын баталгаа

Twitter Print
2022 оны 12-р сар 28-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол арван хоёрдугаар сарын 29 билээ. Жил бүр энэ өдрийг 2011 оноос хойш УИХ-ын шийдвэрээр тэмдэглэж байгаа. Харин утга учрыг бол сайн ойлгоогүй л яваад байж магад шүү. 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Манжийн эрхшээлээс гарч, төр тусгаар улс, тогтнолоо сэргээн тунхагласан өдөр мөн юм. Дэлхий дахинд Монгол нэртэй улс дахин сэргэн мандсан өдөр. Их Эзэн Чингис хааны байгyулсан Их Монгол Улсын гал голомт сэргэн мандсан гэж ойлгож болно. Уг нь бид бол Монгол Улсынхаа гал голомтыг сахин хамгаалагч, эзэд нь юм. Харин бид эзэн шиг байж чадахгүй, тусгаар тогтнолынхоо утга учрыг сайтар ойлгож мэдэхгүй байгаа учраас түүнийгээ хайрлах, хамгаалах чадваргүй болтлоо дор орсон байна.

Тусгаар тогтнол бол монгол үндэстний хувьд эрх чөлөө юм. Монгол хүн бүрийн хувьд эрх чөлөө юм. Тиймээс л биднийг хилийн чанад дахь монголчууд Дархан Монгол хэмээн харж, хүндэлж байдаг юм билээ. Дархан Монголын эзэд даржин эзэн байж боломгүй байгаа юм. Ядаж л сэтгэлээрээ цатгалан, эрх чөлөө бялхаж байгаагаа мэдэрч, Монгол хүн, монгол үндэстний эд эс нь гэдгээ ухамсартайгаар ойлгох явдал нэн чухал байна. Yндэсний түүх бол тусгаар тогтнолын баталгаа юм. Монголын үндэсний түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Агуу баялаг түүх олон зуун жилийн турш биднийг өнөөгийн өндөрлөгт хүргэж ирсэн. Өөрөөр хэлбэл, түүх бол үндэсний ой санамж нь. Ой санамжаа алдвал бид хэн ч биш болно. Хэн ч биш болбол тусгаар тогтнол үгүй болно.

Ээдрээ нугачаатай олон зуун жилийн замыг туулахдаа түүх монголчуудыг чиглүүлж, оршин байхын утга учир, үндэс суурь болж байв. Эргэн тойрон улс гүрнүүд, ард түмнүүдийн тархинд монгол үндэстний оршихуй, тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрөх үндэс болсон юм. Тиймээс түүх бол үнэн байх хэрэгтэй. Өнөөгийн бидний байгаа царай бол түүхээ мушгин гуйвуулж, хүнээр зохиолгож, тархиа угаалгаж, ой санамжаа алдсанаас үүдэлтэй. Монгол үндэстнийг мөхөөсөн ч байж мэднэ шүү. Хэдийгээр Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улс, болон түүний дараах үеийн баатарлаг түүхийг монголчуудад дарлагдаж байсан улсууд бичиж, Эзэн хааныг маань дэлхий дахинд харгис, дарангуйлагч мэтээр ойлголт түгээж чадсан ч даравч далдайна гэгчээр түүхэн үнэн цагийн явцад ил болж, Чингис хааны нэрийг сонсоогүй, дуулаагүй xүмүүн бээр энэ дэлхийд нэгэхээн ч үгүй гэхэд болно.

Ази, Европ, Африк гээд бүхий л тивийн улс орнуудын ерөнхий боловсролын сургуулийн дэлхийн түүхийн сурах бичигт Эзэн Чингис хааны нэр орсон байдаг. Харин тэр бүхэнд Эзэн хааны нэрийг сайнаар дурдсан гэвэл андуурал болно.

Учир нь Чингис хаан болон түүний үр хойчид захирагдаж, ивээл нөлөөнд нь орж байсан улс гүрнүүд ихэвчлэн тэр үеийн түүхийг бичсэн юм. Харин өнөөгийн монголчууд тэр түүхээс эрээвэр цоохор зарим нэгэн хэсгүүдийг хуулбарлан авч, үзэл санааг нь даган дуурайхыг оролдож байгаа болно. Эзэнт гүрний талаарх Монголын түүхийн судалгаа Монгол Улсад илүү гүнзгийрэх хэрэгтэй нь хэн бүхэнд ойлгомжтой ч түүнийг барьж авч, бүхий л амьдралаа зөвхөн үүнд зориулан тууштай явах судлаачид бараг л үгүй шахам байна даа. Төрөөс энэ талаар илүү нарийн бодлого баримталбал зохистой. Yнэндээ социализмын үеийн бүтцээ хадгалсан шинжлэх ухааны академийг хараад суувал дорвитой үр дүн гарахгүй дээ. Учир нь бидний сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байна. Yндэстэн сэрж, өөрийгөө танихгүй байна. Монголчууд өөрийн үнэт зүйлсээ танихгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Энэ бол социализмын үеийн маш тодорхой үр дагавар. Үүнийг арилгах талаар зоримог шийдэмгий алхам хийхгүй бол агуу түүхтэй монгол үндэстэн мөхөж мэднэ шүү. Гэтэл энэ цагийн үеийн нөцөл байдалд таалагдахын тулд улстөрчид голдуу хүмүүc үнэт зүйлс гэсэн сайхан үгийг авч хэрэглэн бидний тархийг дахиад л угааж, өчүүхэн атгаг зорилгодоо ашиглаж байна. Харин монголчууд бид ч хууртаж ханахгүй, гэнэн хүүхэд мэт даган хөөрч, ээдээ одоо л биднийгээ аварч хайрлах нь хэмээн сохроор итгэх юм.

Хэрэв үнэхээр монгол үндэсний бахархал, үндэсний үнэт зүйлсийг анхаарч байгаа юм бол яагаад монгол хүмүүс монгол болохгүй, монгол xүмүүс төрсөн нутгаасаа дүрвэж, монгол xүн монгол газар нутаг дээрээ дорд үзэгдэн, харь хүмүүсийг шүтнэ вэ? 

Тодорхой жишээ хэлье. Олон улсын Чингис судлалын холбоо байгуулж, тэргүүнээр нь орос хүн тавилаа. Одон Чингис хааны нэртэй эрхэм дээд шагналаа америк хүнд өгч байна. Олон Улсын Чингис хаан судлалын эрдмийн зөвлөлийн даргаар нь химич хүн тавьж байх жишээтэй. Бид өөрчлөгдсөн байна уу? Өөрсдөө нэг тунгаан бодоод үзээрэй. Чингис хаан бол түүхэн xүн, үлгэр домгийн баатар биш, Тиймээс Эзэн Чингис хааны Tүүx цадиг, байгуулсан Их Монгол Улс, Эзэнт гүрний түүхийг түүхчид л судалж, бодит үнэн түүхийг үнэлэн цэгнэж, цадиг түүхийн хуудаснаа толилуулах нь гарцаагүй үнэн билээ. Харин Монголын төрд түүхчдэд анхаарал тавихгүй, арай л ад үзэхгүй байгаа нь их юм гэж бодож байх шиг санагдана. Хэрэв агyу түүхтэй монгол үндэстэн өөрийнх нь үндэсний эх Tүүx, соёлоо үнэн магадаар нь таньж мэдүүлэхийг чин үнэнээр хүсэх аваас хэдхэн тооны түүхчдээ анхаарах хэрэгтэй байх аа.

Эс тэгвээс цөөн тоотой түүхчид нь өөр хоорондоо аягатай будаагаа булаацалдах маягтай байдалд орж, эх түүхийн үнэнийг тодруулах эрхэм зорилгоо ч умартацгаах биз. Ye үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 3асгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Соёлын сайд нарын хийсэн ажлыг зөвхөн монголчуудад үндэсний түүх, соёлоо судлах, дээдлэх, таниулах, ойлгуулах талаар юу хийснээр нь дүгнэж болмоор. Төсвийнхөө хэдэн хувийг үүнд зарцуулж, ямар үp дүнд хүрэв гэдгээр нь хийсэн ажил, хэлсэн үгийг нь цэгнэдэг бол сайнсан. Гэхдээ дунд болон түүнээс дээш насныхан бид бол юу ч хийсэн өөрчлөгдөхгүй болсон байна лээ шүү. Тиймээс төсөв мөнгөө энэ насныхны сэтгэл зүйг өөрчлөхөд тийм их мөнгө зараад ч нэмэр болохгүй байх. Харин Монголын нэг том асуудал бол монгол биш сэтгэлгээтэй болсон аав ээжээс нь үp хүүхдүүдийг нь хамгаалах, мөн тийм сэтгэлгээтэй багш нараас сурагч, оюутнуудаа хамгаалах, за бас Тв олон нийтийн элдэв хэрэгслээр гарч буй социализмын үеийн үзэл суртлын кино, уран зохиол зэргээс үp хүүхдүүдээ хамгаалахад мөнгө төгрөг, оюун ухаанаа чилээвэл сайн гэж бодно. Засаг төрийн хамгийн түрүүнд анхаарч, хамгийн их төсвийн мөнгийг зарах учиртай хэсэг бол Монголын ирээдүй болсон үp хүүхдүүд юм. Тэдний өсөж бойжих орчин, сурч төлөвших сургалтын хөтөлбөр, заах багш гээд тэр бүхэнд илүү их мөнгө зарвал Монголын үндэстний ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. 

Түүхuйн ямар ном уншвал дээр вэ?

Монгол хүн бичсэн тул Ванчинбалын Инжинашийн "Хөх судар", А.Амар сайдын "Монголын товч түүx" зэргийг анхны эхээр нь уншиж, айл бүр хадгалж, хүүхэд бүр yг өгүүлбэрээс нь мэдэж байвал зохилтой. "Монголын эх Tүүx" нэртэй 6 боть зохиолыг тухайн үед бичигдсэн монгол бичгийн эхийн хуулбартайгаар кирилл үсэгт буулган хэвлүүлсэн байгаа. Энд А.Амар гуайн бичсэн "Монголын товч Tүүx", Ишдоржийн "Монголын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж Монгол холбогдсон түүхт байдал", Магсар хурцын бичсэн "Монгол Улсын шинэ түүх”, Л.Дэндэв "Монголын түүх" зэрэг бүтээлүүд орсон байгаа.

Дэлхийн эрдэмтдийн бүтээл олон байгаа, Австралийн монголч эрдэмтэн Игорь дэ Рахивилцийн Монгол нууц товчоо судалгааны бүтээл 30 жилийн судалгааны үр дүн гэдэг, Оросын эрдэмтэн Василий Бартольдын бүтээл сайн гэж бодно. Бартольд бол XlX зууны сүүлч ХХ зууны эхээр Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий дахины сонорт дахин хүргэх эхлэл, үзэл, санааг тавьсан хүн байх гэж бодно. Харин түүний үзэл санааг тэр үеийн болон дараах үеийн эрдэмтэд муугаар хэлбэл хулгайлсан, сайнаар хэлбэл түгээж хөгжүүлсэн хэмээн бодно. Түүх эрхэм үнэт зүйлс тул монгол хүн бүр мэдэх хэрэггэй. Түүхээ мэддэг xүн эх орноо худалддаггүй, түүхээ мэдэж өсөж бойжсон xүн эх орныхоо эсрэг зүйл хийдэггүй гэдэг, Энэ бол үндэстэн улс байхын утга учир мөн. 

Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх  ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.