“Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөсөн ч супер бэлэг авах боломж дуусаагүй байна...

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулан Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр 2019 оны 06-р сарын 03-аас 08-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжиж өндөрлөсөн билээ. Энэхүү хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан нэр төрлийн 300,000 гаруй бэлэг эзэддээ хүрсэн.  

Хэрэглэгчид шатахуун авсан 30 мянган  төгрөг тутамдаа нэг скрач карт авч, картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд авч, үсэг гарвал үгээ бүтээж, супер бэлгийн эзэд болцгоолоо. Тодруулбал  “Чанар” гэсэн үг бүтээсэн 74 хэрэглэгч тус бүр 100 мянган төгрөгийн шатахууны эрх,  “Өндөр чанар” гэсэн үг бүтээсэн 21 хэрэглэгч тус бүр нэг сая төгрөгийн шатахууны эрхийн эзэд болоод байна.

Нийт 250 супер бэлгийн эзэд тодрох тул үлдсэн хэрэглэгчид буюу “Чанар” гэсэн үг бүтээсэн 126, “Өндөр чанар” гэсэн үгээ бүтээсэн 29 хэрэглэгч супер шагналаа аваагүй байна.

Урамшууллын хугацаа өндөрлөсөн боловч дутуу үсгээ цуглуулах, бусадтай солилцон үгээ бүтээх хугацаа 2019 оны 09-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. Тиймээс та бүхэн энэ хугацаанд амжиж үгээ бүтээн СУПЕР бэлгээ авах боломжтойг дуулгахад таатай байна.  

Үсгээ цуглуулан үгээ бүтээсэн орон нутгийн хэрэглэгчдийн хувьд тухайн аймгийнхаа Петровисийн нефть хангамжийн салбараас, харин Улаанбаатар хотын хэрэглэгчид Петровисийн төв байрнаас биечлэн ирж шагналаа аваарай.

Урамшуулалт хөтөлбөрт оролцсон нийт хэрэглэгчдэдээ, үгээ бүтээн супер бэлгийн эзэд болсон та бүхэндээ баярлалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.