Индонезид гарсан ой хээрийн түймрийн улмаас Малайз, Сингапур утаанд автжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Индонезийн Суматра болон Калимантан мужуудад гарсан ой хээрийн түймрийн улмаас хөрш зэргэлдээ орших Малайз болон Сингапурын газар нутаг утаанд автаж, агаарын чанарын индекс нь эрүүл мэндэд хортой хэмжээнд хүрчээ.

Индонезид гарсан ой хээрийн түймэрт 930 мянган га газар автаад байгаа ба түймрийг унтраах ажилд 9000 албан хаагчдыг илгээж, зуу зуун иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Бразилийн Амазоны ширэнгэн ойд гарсан түймрийн адилаар Индонезид гарч буй түймрийг газар тариалан эрхлэгчид эхлүүлсэн байх өндөр магадлалтай ба тэд газар чөлөөлөх зорилгоор ойд гал тавьдаг аж.

Малайзийн Үндэсний Гамшгийн Менежментийн агентлаг агаар хамгийн ихээр бохирдоод буй Саравак мужийн иргэдэд 500 мянган маск тараасан ба тус бүс нутагт байрлах 409 сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Өнгөрсөн 24 цагт Малайзийн 16 мужийн 11-д нь Агаарын чанарын индекс 101-200 хүртэл буюу эрүүл мэндэд хортой үзүүлэлтэд хүрсэн ба тус улсын эрх баригчид үүсээд буй нөхцөл байдлыг Индонезийн ой хээрийн түймэртэй холбоотой хэмээн мэдэгдсэн байна.

Image result for Indonesian forests are burning, and Malaysia and Singapore are choking on the fumes

Сингапурт өнгөрсөн мягмар гарагт агаарын чанарын индекс 151-д хүрсэн ба эрх баригчид иргэддээ онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг зөвлөжээ. Малайзийн эрх баригчид Индонезийн эрх баригчдаас түймрийг унтрааж, түймэр илүү их газар нутгийг хамтрахаас сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна.

Индонезийн хөрш Малайз, Сингапур, Бруней зэрэг улс орнууд жил болгон энэ асуудалтай тулгардаг ба цаас, наргил модны тос зэргийн үйлдвэрлэлийн улмаас Индонезийн ой жил бүр цөөрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Индонезийн эрх баригчид ойд түймэр тавьсан этгээдүүдэд 700 мянган ам. доллар хүртэлх торгууль ноогдуулж, 10 жил хүртэлх ял оноох шийдвэр гаргасан ч ойд түймэр тавих явдал буураагүй байна.

Image result for Indonesian forests are burning, and Malaysia and Singapore are choking on the fumes

Дэлхийн дулаарлын эсрэг томоохон үүрэг гүйцэтгэдэг Индонезийн ойд түймэр гарч буй явдалд Грийнпийс, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгаль орчны байгууллагууд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн, Индонезийн эрх баригчдаас яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.