Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн долоо зургаа дахь өдрөө болж байна.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь 107 кг-ын жингийн дээд амжилтыг шинэчилж байв.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.